МОНГОЛ СОЛОНГОС ЯТГАЧДЫН ХАМТАРСАН ТОГЛОЛТ БОЛОВ

Пусан хот болон Умард Кёнгнам мужийн анхны мэргэжлийн урлагийн хамтлаг болох "Илпа Ятгын чуулга" үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан тоглолт Пусан хотын Урлагийн урлагийн төвд болов. Энэ удаагийн тоглолт нь Солонгос, Монгол улсын мэргэжлийн уран бүтээлчид хамтран оролцсоноороо онцлог боллоо. Энэхүү тоглолтод Илпа Ятгын чуулгын уран бүтээлчдээс гадна Монгол улсын Морин хуур үндэсний найрал хөгжмийн чуулгын жүжигчин Э.Оюунтуяа, С.Эрдэнэбаяр нарын Монгол уран бүтээлчид оролцсон юм.