МОНГОЛ УЛСАД ИЛГЭЭХ ХАНДИВЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Пусан хотын Олон улсын хамтын ажиллагааны сан, Солонгосын сүрьеэгийн үндэсний нийгэмлэгээс Монгол улсын Халдварт өвчин судлалын төв, Энхрий Эрдэнэ сан, Монголын Анагаахын эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагуудад 150 ширхэг эмнэлгийн хантааз, 30 хайрцаг витамин С зэргийг илгээх хандивын ёслолын арга хэмжээг Пусан хотод суугаа Консулын газарт зохион байгуулав. Хандивын ёслолын арга хэмжээнд Пусан хотын Олон улсын хамтын ажиллагааны газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жунг Пил, тус байгууллагын Хөгжлийн хамтын ажиллагааны газрын дарга Ён Гёнг Шим, мэргэжилтэн Пак Юу Гёнг, Солонгосын сүрьеэгийн үндэсний нийгэмлэгийн дарга Жан Син Жүн, дэд дарга Ким Кан Хи нар хүрэлцэн ирж оролцлоо. Хандивын ёслолын арга хэмжээний өмнө Консул Ц.Өнөрзаяа 2 байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзаж, Монгол улс, БНСУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа эрүүл мэндийн салбарын хөгжлийн асуудлаар талаар санал солилцов.