ПУСАН ХОТЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЭЛЧИН САЙД ПАК ИН ХА-ТАЙ УУЛЗАВ

Пусан хотын Олон улсын хамтын ажиллагааны Элчин сайд Пак Ин Ха, Консул Ц.Өнөрзаяаг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч уулзав.

Консул Ц.Өнөрзаяагийн зүгээс Элчин сайд Пак Ин Ха-г хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргээд Монгол улс болон Пусан хотын найрсаг, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон Пусан хот, түүний ойр орчмын суурин газруудад сурч, ажиллаж амьдардаг Монгол иргэдийн асуудлаар харилцан санал солилцов.

Элчин сайд Пак Ин Ха "Олон улсын үзэсгэлэн 2030" арга хэмжээнд өрсөлдөж байгаа дэлхийн 3 хотын нэг болох Пусан хотын бэлтгэл ажлын явцын талаар танилцуулж, Монгол улсаас дэмжсэн санал өгөх тал дээр дэмжлэг үзүүлэх асуудалд анхаарал хандуулж өгөхийг Консул Ц.Өнөрзаяагаас хүслээ.