ПУСАНЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛЖ БАЙНА

“БНСУ-ЫН ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН” KOTFA нь жил бүр зохион байгуулдаг 23 дахь удаагийн Пусаны аялал жуулчлалын үзэсгэлэнгээ 2021 оны 9 дүгээр сарын 16-аас 19-ний хооронд зохион байгуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд дотоодын 91, гадаадын 25 байгууллага аж ахуйн нэгж оролцсоноос Монгол улсаа төлөөлөн Пусан хотод суугаа Консулын газар, "Солонгос Монгол соёл урлаг, солилцооны нийгэмлэг"-ийн тэргүүн Ш.Хишигдалайгийн дэмжлэгтэйгээр хамтран оролцож байна.