ПУСАН ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДЭД ДАРГА ПАК ЧОНЬ СҮ КОНСУЛЫН ГАЗАРТ АЙЛЧЛАВ

Шинээр томилогдсон Пусан хотын Цагдаагийн газрын дэд дарга Пак Чонь Сүг Монгол улсаас Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагаа, харуул хамгаалалт, ард иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаар санал солилцлоо.