ПУСАН ХОТЫН ХЭҮНДЭ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА ПАК ГЁН СҮ КОНСУЛЫН ГАЗАРТ АЙЛЧЛАВ

Шинээр томилогдсон Пусан хотын Хэүндэ дүүргийн Цагдаагийн газрын дарга Пак Гён Сүг Монгол улсаас Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа хүлээн авч уулзан, танилцах уулзалт хийв. Уулзалтаар Хэүндэ дүүргийн Цагдаагийн газар болон Пусан хотод суугаа Консулын газрын хамтын ажиллагаа, гадаад иргэдийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, харилцан мэдээлэл солилцох, түгээх зэрэг асуудлуудыг хөндөн ярилцлаа.

Уулзалтад Пусан хотын Хэүндэ дүүргийн Цагдаагийн газрын Олон нийтийн аюулгүй байдал, мэдээлэл, гадаад харилцааны газрын дарга Ну Ги Сү, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга И Чоль Жэ, Пусан хотын Цагдаагийн газрын Гадаадын иргэдийн асуудал хариуцсан ажилтан Жон Ён Му, Хэүндэ дүүргийн Цагдаагийн газрын Гадаадын иргэд хариуцсан ажилтан И Му Рань, Дэд консул Я.Чинзориг, техник ажилтан Б.Хулан нар байлцав.