ТЭГҮ ХОТЫН СОЛОНГОС МОНГОЛЫН НИЙГЭМЛЭГЭЭС МОНГОЛ УЛСАД АМНЫ ХААЛТ, БЭЭЛИЙ БЭЛЭГЛЭВ

Тэгү хотын "Солонгос Монголын нийгэмлэг"-ээс Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа байгууллагууд, хавдрын өвчтэй тэмцэх "Элэг нэгт Монголчууд сан" зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагуудад хандивласан 50,000 ширхэг амны хаалт, 3000 ширхэг ажлын бээлий зэргийг Монгол улс руу илгээх ёслолын ажиллагаа Янгсан хотод болов. Ёслолын ажиллагаанд Тэгү хотын Солонгос Монголын нийгэмлэгийн тэргүүн, Шинү P&C ХК-ийн захирал Ким Жун Ху, мөн нийгэмлэгийн гишүүн Сунжүгглоб ХК-ийн захирал Жонг Сон Хи болон албаны бусад хүмүүс байлцлаа.
Тэгү хотын Солонгос Монголын нийгэмлэг нь Тэгү-Умард Кёнгсан мужийн Олон улсын хамтын ажиллагааны төв зөвлөлийн харьяанд байдаг хоёр улсын найрамдалт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилго бүхий төрийн бус байгууллага юм.