ИРГЭДИЙН АНХААРАЛД !!!

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 Шинэ жил: 1 дүгээр сарын 1-ний даваа гараг, 4.1.7 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29-ний баасан гарагуудад тус Консулын газар ажиллахгүй болохыг мэдээлж байна. Та бүхэн шинэ оноо баяр хөөрөөр дүүрэн сайхан угтаарай

Консулын газар 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс иргэд хүлээн авах цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.