СЭРЭМЖҮҮЛЭГ

БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол иргэд маань согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдох, суугаа орны хууль, журмыг зөрчих, осолд орох, амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдлууд өдрөөс өдөрт нэмэгдэж байгаад харамсаж байна.

Ар гэр, эхнэр нөхөр, үр хүүхдээсээ хол, ажлын өндөр ачаалалтай байдгаас сэтгэл санаа тавгүй байгааг ойлгож байна. Хэдий тийм ч нэг өдөр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж илүү олон зүйлээр өөрсдийгөө хийгээд бусдыг хохироож, улам хүнд байдалд орж байна.

Согтууруулах ундаанаас татгалзах, тохируулж хэрэглэхийг Та бүгддээ уриалж, анхааруулж байна!!! Зөв алхам, зөв амьдрал таны гарт байна.