ДЭЛХИЙН ЯРУУ Н АЙРАГЧИД МОНГОЛД ЧУУЛНА

“Монгол дахь дэлхийн яруу найргийн өдрүүд” арга хэмжээнд оролцохоор дэлхийн 40 гаруй улсын 200 гаруй яруу найрагч Монгол Улсад хүрэлцэн ирээд байна.

“Монголын Соёл Яруу Найргийн Академи”-иас санаачлан зохион байгуулж буй “Монгол дахь дэлхийн яруу найргийн өдрүүд” арга хэмжээг Гадаад харилцааны яам дэмжин хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр зохион байгуулагчид арга хэмжээнд оролцогчдын төлөөлөл болон сэтгүүлчидтэй уулзаж, арга хэмжээний агуулга, ач холбогдол, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

“Монгол дахь дэлхийн яруу найргийн өдрүүд” арга хэмжээнд дэлхийд нэр хүндтэй урлаг соёлын зүтгэлтэн, уран зохиолын салбарын нобелийн шагналтан, гүн ухаантан, соён гэгээрүүлэгч, зохиолч, нийтлэлч, яруу найрагчид оролцож байгаа бөгөөд монголын түүх, соёл, өв уламжлал, байгаль, ард түмний тухай шүлэг, яруу найраг, нийтлэлийг дэлхийн олон нийтэд түгээн танилцуулах юм.

Энэхүү олон улсын яруу найргийн наадмын хүрээнд “Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хурал” “Данзанравжаагийн нэрэмжит олон улсын яруу найргийн наадам” зэрэг арга хэмжээнүүд Улаанбаатар хот, Дорноговь аймгийн Хамарын хийдэд тус тус зохион байгуулагдана.