ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ОХУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЯАМАНД УУЛЗАЛТ ХИЙВ

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 11 дүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны Ази, Африк, Латин Америкийн газрын захирал Е.Н.Поповтой уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН САНААЧИЛСАН БИЧИГ ҮСГИЙН БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ТОГТООЛ БАТЛАГДАВ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Гуравдугаар хорооны 11 дүгээр сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас санаачлан оруулсан Бичиг үсгийн боловсролын тухай тогтоол нийтийн зөвшилцлөөр санал хураалтгүй батлагдлаа.
дэлгэрэнгүй

ДОРНО ДАХИНЫ МУЗЕЙД ДОРНЫН ГАР БИЧМЭЛ БОЛОН НОМЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГ ГАРГАВ

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын ШУА-ийн Санкт – Петербург хот дахь Дорнын гар бичмэлийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж буй гар бичмэл болон номын гэрэл зургийн «Книги монгольских кочевников. Путешествие во времени и пространстве» үзэсгэлэнг 11 дүгээр сарын 2-8-ны өдрүүдэд ОХУ-ын Дорно дахины музейн үзэсгэлэнгийн танхимд гаргаж, үзэгчдэд толилуулав.
дэлгэрэнгүй

АРДЧИЛАЛ, СОНГУУЛЬД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (ACДҮОУХ)-тэй хамтран 11 дүгээр сарын 4-ний өдөр Нью-Йорк хотноо “Сонгуулийн шударга байдлыг хангах нь: практик дэмжлэг туслалцаа” сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа.
дэлгэрэнгүй

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ КАТАРЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Катар Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд ноён Султан Салмиин Аль-Мансуриг 11 дүгээр сарын 10-нд хүлээн авч уулзаж, Монгол, Катарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
дэлгэрэнгүй

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.ЛИНХАРТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил манай улсад ажлын айлчлал хийж буй Австри Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Михаел Линхартыг 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч уулзав.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 [8] 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 »