УЛААНБААТАР ПУСАН ХОТУУД ТОДОРХОЙ ТӨСЛҮҮД ДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА.

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан БНСУ-ын Пусан хотоос ирсэн ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа. 2016 оны 8 дугаар сард Пусан хотын дарга Со Бёнсү тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж, хоёр хотын хооронд найрамдалт харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурсан.
дэлгэрэнгүй

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ХОЙД АМЕРИК-МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Франк Херберт, мөн тус зөвлөлийн ерөнхийлөгч Стив Сандерс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
дэлгэрэнгүй

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ЭЛЧИН САЙД С.ЧЕПУРНОЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Чепурнойг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.
дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ДУГУЙТАЙ АЯЛАЛЫН БАГ БНСУ-ААР АЯЛНА

“MB” олон улсын унадаг дугуйн аяллын холбооны залуус Бусан хоттой тохиролцсоны дагуу БНСУ-ын хотуудаар 660 гаруй км үргэлжлэх дугуйн аяллыг анх удаа хийх гэж байна. Энэхүү аялал гараагаа Сөүл хотоос эхэлж, Бусан хотод барианд орох бөгөөд Олон улсын унадаг дугуйн холбооны гишүүн 21 дугуйчин аялалд гарах аж.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛС НҮБ-Д ГИШҮҮНЭЭР ЭЛССЭНИЙ 55 ЖИЛИЙН ОЙ, НҮБ-ЫН ӨДӨР ТЭМДЭГЛЭХ АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ.

Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагад гишүүнээр элссэний 55 жилийн ой, НҮБ-ын Өдөр тэмдэглэх арга хэмжээ 10 дугаар сарын 21-ний өдөр Гадаад харилцааны яаманд болов.
дэлгэрэнгүй

ХӨГЖЛИЙН ТУСЛАМЖИЙН ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛОВ.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-тай хамтран 2017-2021 хэрэгжүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ баримт бичиг-хөтөлбөрийг танилцуулах арга хэмжээ 10 дугаар сарын 21-ний өдөр Гадаад харилцааны яаманд болов.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 [5] 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 »