МЭДЭЭ

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар, Пусан хотод байрлах Жонггеон нүдний эмнэлэг, Юүжин нүдний шилний газартай хамтран 2016 оны 10 сарын 07-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотын 114, 135, 10, 60 дугаар сургуулиудад сурч буй сурагчдын нүдний харааг үнэгүй оношилж, зөвлөгөө өгөх сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулав.
дэлгэрэнгүй

НҮБ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ, АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГЫН ШАГНАЛЫГ МОНГОЛЫН АГРОНОМИЧ Я.ОЮУНЧИМЭГ ХҮРТЭВ

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн төв Дэлхийн хүнсний өдрийг Бангкок хотноо 10 дугаар сарын 17-нд тэмдэглэн өнгөрүүлэв. Тус арга хэмжээнд уламжлалт ёсоор Тайландын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорн оролцсон бөгөөд Эрхэмсэг Гүнжийг ядуурлыг бууруулах, хөдөө аж ахуй, газар тариаланг дэмжих төслүүдийг Тайланд болон бүс нутгийн бусад улс оронд хэрэгжүүлж, өлсгөлөнг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулдаг болохыг нь өндрөөр үнэлж, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага өлсгөлөнгийн эсрэг “Zero Hunger” Тусгай Элчин сайдаар зарлав.
дэлгэрэнгүй

МОНГОЛЫН СОЁЛ УРЛАГИЙН ИХ БАЯР МОСКВАД БОЛЛОО.

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан зохион байгуулж буй “Найрамдлын сар”-ын цуврал арга хэмжээний хүрээнд Монгол Улсын урлагийн мастеруудын концерт болон “Шилмэл загвар” төвийн хувцас загварын үзүүлбэрийг 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
дэлгэрэнгүй

“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” БОЛЛОО

Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар Засгийн газрын эхний 100 хоногийн хугацаанд Гадаад харилцааны яамнаас хийж хэрэгжүүлсэн голлох ажлууд болон Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад 10 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд хийсэн албан ёсны айлчлалын талаар мэдээлэв. Түүнчлэн айлчлалын хүрээнд болсон “Монгол-Японы худалдаа, эдийн засгийн форум”-ын талаар танилцуулав.
дэлгэрэнгүй

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ЭЛЧИН САЙД КИЙТ ХАРПЕРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн АНУ-аас НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн дэргэд суугаа төлөөлөгч, Элчин сайд Кийт Харперыг 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзав.
дэлгэрэнгүй

МЭДЭЭ

Дэлхийд зүрхний төрөлхийн гажигийн эмгэгтэй 100 хүүхэд дутамд нэг төрж байгаа судалгаа байдаг байна. Монгол улсад мөн энэхүү эмгэгээр төрсөн олон мянган хүүхдүүд байдгаас олон улсын сан, байгууллагууд тусламжын гараа сунган эх хүүхэд эрүүл саруул амьдрах боломжыг өгч байдаг байна.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 [4] 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 »