Гадаадад сурч, ажиллаж байгаа цэргийн насны залуусын анхааралд

Цэргийн жинхэнэ албанд татагдахаар зарлан дуудах хуудас авсан ГАДААДАД СУРЧ байгаа болон АЖИЛЛАЖ байгаа иргэдийн материалыг аравдугаар сарын 13-ны өдөр I-X хорооны, 14-ний өдөр XI-XX хорооны иргэдийг 08:30-17:30 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын НЭГ ЦОНХ-ны үйлчилгээнд хүлээн авна.
дэлгэрэнгүй

АЗИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭНИЙ ДЭЭД ТҮВШНИЙ ХОЁРДУГААР УУЛЗАЛТ БАНГКОК ХОТНОО БОЛОВ.

Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо 10 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд болсон Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээ (ACД)-ний Дээд түвшний хоёрдугаар уулзалтанд Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Төгсбилгүүн тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
дэлгэрэнгүй

ДОӨБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 56 ДУГААР ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН БОЛОВ.

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага (ДОӨБ)-ын Ерөнхий Ассамблейн 56 дугаар чуулган Женев хотноо 10 дугаар сарын 3-11-ний өдрүүдэд хуралдлаа. ДОӨБ-ын Ерөнхий Ассамблейн нэгдсэн болон холбогдох бусад хороодын хуралдаануудад Монгол Улсаас Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Пүрэвдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
дэлгэрэнгүй

ЗӨВЛӨХҮҮДИЙН ТАНХИМЫН ДАРГАД БАРААЛХЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэд бараалхлаа.
дэлгэрэнгүй

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТЫН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах ТБНД-ын Тэргүүн орлогч хатагтай Сюзан Торнтоныг 10 дугаар сарын 12-нд ГХЯ-нд хүлээн авч уулзлаа.
дэлгэрэнгүй

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ЭЛЧИН ЗӨВЛӨХ КИКҮЧИ МИНОРҮ НАР НООТ БИЧИГ СОЛИЛЦОВ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Кикүчи Минорү нар Дипломат паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын ноот бичиг солилцов.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 [3] 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 »