МЭДЭЭ

Монгол Улсыг гадаадад сурталчилах хөтөлбөр” болон ”Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-үүдийн хүрээнд “Өмнөд Кёнсан мужийн Хаман хотод 4 дүгээр сарын 21,23-ний өдрүүдэд 30 дахь жилдээ зохион байгуулагдаж буй ”Хаман Аражэ” олон улсын соёл, урлагын арга хэмжээнд Хаман хотын залуу бизнес эрхлэгчдийн холбоо, Кённам мужийн гадаад иргэдийг дэмжих төвтэй хамтран Монгол Улсын түүх, соёлыг сурталчлан оролцож, тус хотод оршин сууж буй иргэдэд консулын үйлчилгээг үзүүлэв.
дэлгэрэнгүй

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН БНСУ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн Монгол Улс, БНСУ-ын ГХЯ хоорондын Консулын IX зөвлөлдөх уулзалтад оролцох БНСУ-ын ГХЯ-ны Гадаадад байгаа солонгос иргэд, консулын асуудал хариуцсан Элчин сайд Хан Донг-ман тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 24-ний өдөр хүлээн авч уулзав.
дэлгэрэнгүй

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ БРИТАНИЙН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛИЙН ЯАМНЫ БАЙНГЫН ОРЛОГЧ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.МАКДОНАЛДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол, Британийн Дугуй ширээний уулзалтад оролцож буй Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Байнгын орлогч төрийн нарийн бичгийн дарга С.Макдоналдыг энэ сарын 26-нд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, харилцан сонирхсон бүс нутгийн болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ТА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00-22:00 цагийн хооронд Консулын газрын байранд авна.

  • Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай.
  • Санал өгөх сонгогчдын бүртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 1-нээс 20-ны өдрийг дуусталх хугацаанд авна.
  • Саналаа өгөхөөр бүртгүүлэх иргэн та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, санал авах өдөр буюу 2017 оны 6 сарын 10-ний өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх шаардлагатай.
  • Сонгуульд саналаа өгөх хүсэлтэй иргэд саналаа өгөх хүсэлтээ бүртгүүлэхдээ манай газрын www.busan.consul.mn гэсэн цахим хуудаснаас СЕХ-оос баталсан

”Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт”-ыг татаж авч /WORD- татаж авах/ / PDF - татаж авах/  бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулан, гадаад паспортын хуулбарын хамт КГ-т өөрийн биеэр ирж бүртгүүлэх,эсхүл бөглөсөн бөглөсөн бүртгэлийн маягт, паспортын хуулбараа:

дэлгэрэнгүй

“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” БОЛЛОО

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 5 дугаар сарын 23-нд хэвлэл мэдээллийнхэнд зориулж гадаад харилцааны салбарт хийж буй голлох ажлын талаар болон бусад цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН КОНСУЛЫН XV ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улс, ОХУ-ын ГХЯ хоорондын Консулын XV зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр болов. Тус уулзалтаар консулын харилцаа, иргэдийн эрх ашгийг хамгаалах болон хамтын ажиллагааны бусад асуудлуудаар санал солилцдог билээ.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 [26] 27 28 »