ГАДААДАД ПАСПОРТ ЗАХИАЛСАН ИРГЭДИЙН ХҮЛЭЭХ ХУГАЦАА БАГАСЛАА

Консулын үйлчилгээг цахимжуулж, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх ажлын хүрээнд хилийн чанадад оршин сууж буй монгол иргэд үндэсний энгийн гадаад паспорт захиалах, тэдгээрт паспорт олгох үйл ажиллагааг хялбаршуулах журмыг Гадаад харилцааны яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран батлан 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс хэрэгжүүлж эхэллээ.
дэлгэрэнгүй

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН МЭДЭГДЭЛ

БНАСАУ олон улсын хамтын нийгэмлэгийн анхааруулгыг үл харгалзан, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчин удаа дараа цөмийн туршилт хийж, баллистик пуужин харван бүс нутгийн аюулгүй байдлыг тогтворгүйжүүлж буй үйлдлийг Монгол Улс эрс эсэргүүцэж байна.
дэлгэрэнгүй

КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрын зүгээс Өмнөд Кёнсан мужийн Хаман хотын Хамжү цэцэрлэгт хүрээлэн(함주공원)-д 4 дүгээр сарын 21 - 23-ны өдрүүдэд 30 дахь жилдээ зохион байгуулагдаж буй ”Хаман Аражэ” олон улсын соёл, урлагын арга хэмжээнд Хаман хотын залуу бизнес эрхлэгчдийн холбооны олон улсын хамтын ажиллагааны салбар зөвлөл болон Өмнөд Кёнсан мужийн гадаад иргэдийг дэмжих төвтэй хамтран Монгол Улсыг сурталчлан оролцох, тус хотод оршин сууж буй иргэдэд консулын үйлчилгээг үзүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Түүнчлэн энэ өдөр KEB HANA банкны төлөөлөгч ажиллах ба оршин суух эрхтэй эсэхээс үл хамааран KEB HANA банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой юм.
дэлгэрэнгүй

“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” БОЛЛОО

Гадаад харилцааны яам 2017 оны 4 дүгээр сарын 18-нд хэвлэл мэдээллийнхэнд зориулж гадаад харилцааны салбарт хийж буй голлох ажлын талаар болон бусад цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН НЭГДЭН ОРСОН ГААЛИЙН ЭРХ ЗҮЙН САЛБАРЫН КОНВЕНЦИЙГ НИЙТИЙН ХҮРТЭЭЛ БОЛГОВ

Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Монгол Улсын соёрхон баталсан олон улсын гэрээг хэвлэн нийтлэх, олон нийтэд таниулах ажлын хүрээнд Гадаад харилцааны яамнаас гаалийн эрх зүйн салбарын конвенцийг нэгтгэж, “Төрийн мэдээлэл эмхэтгэл”-ийн тусгай дугаарын 12 дугаар боть болгон албан ёсоор хэвлүүллээ.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН КОНСУЛЫН IX ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улс, БНСУ-ын ГХЯ хоорондын Консулын IX зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр болов.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 [25] 26 27 28 »