ГАДААДАД ПАСПОРТ ЗАХИАЛСАН ИРГЭДИЙН ХҮЛЭЭХ ХУГАЦАА БАГАСЛАА

Консулын үйлчилгээг цахимжуулж, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх ажлын хүрээнд хилийн чанадад оршин сууж буй монгол иргэд үндэсний энгийн гадаад паспорт захиалах, тэдгээрт паспорт олгох үйл ажиллагааг хялбаршуулах журмыг Гадаад харилцааны яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран батлан 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс хэрэгжүүлж эхэллээ.
дэлгэрэнгүй

ГХЯ-НЫ ДЭРГЭДЭХ ЦЭЦЭРЛЭГТ МОНГОЛ ГЭР БЭЛЭГЛЭВ

Төрийн байгууллагын дэргэдэх анхны цэцэрлэг болох Гадаад харилцааны яамны хүүхдийн цэцэрлэгт үндэсний үйлдвэрлэгч “Монгол костюмс” ХХК-аас бүрэн тавилгатай, загварын монгол гэр бэлэглэв.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛС САЙН ДУРЫН ИЛТГЭЛЭЭ ТАНИЛЦУУЛАВ

Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭАБК)-ын 61 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид “Охид, эмэгтэйчүүдийн асуудлаарх Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, сорилт бэрхшээлүүд” сэдвээр сайн дурын илтгэлээ 3 дугаар сарын 17-нд танилцуулав.
дэлгэрэнгүй

КАНАДЫН КЕБЕК МУЖИД МОНГОЛ УЛСЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛЫН ГАЗАР НЭЭГДЛЭЭ

Канад Улсын Кебек мужид ажиллах Монгол Улсын Өргөмжит консулын газрын нээлтийн ёслол Монреал хотноо 2017 оны 3 дугаар сарын 21-нд болов.
дэлгэрэнгүй

МЭДЭЭЛЭЛ

Гадаадад урт, богино хугацаагаар зорчиж буй иргэд ГХЯ-ны Консулын газрын www.consul.mn албан ёсны цахим хуудаснаас шаардлагатай мэдээ, мэдээллийг авах боломжтой.
дэлгэрэнгүй

“ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР БАЙГУУЛАХ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГУРВАН ТАЛЫН ЭКСПЕРТҮҮДИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх гурван талын экспертүүдийн анхдугаар уулзалт 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотноо амжилттай зохион байгуулагдав.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 [23] 24 25 26 27 28 »