ТОГТВОРТОЙ МАЛ АЖ АХУЙН ДЭЛХИЙН ХӨТӨЛБӨРТ НЭГДЭВ

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачилсан “Тогтвортой мал аж ахуйн дэлхийн хөтөлбөр” /Global Consensus on Sustainable Livestock/-т Монгол Улс нэгдэх баримт бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2017 оны 2 дугаар сарын 24-нд НҮБ-ын ХХААБ-ын төв байранд боллоо. “Тогтвортой мал аж ахуйн дэлхийн хөтөлбөр”-т нэгдэх баримт бичигт ХХААХҮЯ-ны чиглэлийн дагуу Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд бөгөөд НҮБ-ын ХХААБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдорж гарын үсэг зурснаар Монгол Улс нь тус хөтөлбөрт Засгийн газрын түвшинд нэгдэн орсон 17 дахь орон, Хөтөлбөрийн 83 дахь гишүүн болов.
дэлгэрэнгүй

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН 34 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Швейцарийн Женев хотноо хуралдаж буй НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл (ХЭЗ)-ийн ээлжит 34 дүгээр чуулганы 2017 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн Өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэлэв.
дэлгэрэнгүй

ЗАРЛАЛ

Гадаадад урт, богино хугацаагаар зорчиж буй иргэд ГХЯ-ны Консулын газрын www.consul.mn албан ёсны цахим хуудаснаас шаардлагатай мэдээ, мэдээллийг авах боломжтой.
дэлгэрэнгүй

МОНГОЛ, КАНАДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛЭЛЦЭЭР ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛЛОО

Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Канад Улс хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлснийг Канадын Торонто хотноо болсон Уул уурхайн олон улсын чуулганы үеэр буюу 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Канадын Олон улсын худалдааны сайд Филипп-Франсуа Шампэйн нар албан ёсоор зарлав.
дэлгэрэнгүй

МОНГОЛ, АРГЕНТИНЫ ГАДААД ХЭРГИЙН ЯАМД ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ УЛААНБААТАРТ БОЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Аргентин Улсын Гадаад хэрэг, шашны асуудал эрхэлсэн яам хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт 2017 оны 3 дугаар сарын 9-нд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө.
дэлгэрэнгүй

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АРДЧИЛСАН ИНСТИТУЦ, ХҮНИЙ ЭРХИЙН АЛБАНЫ ЗАХИРАЛ МИХАЭЛЬ ГЕОРГ ЛИНКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ сарын 14-15-ны өдрүүдэд манай улсад айлчилсан ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба /АИХЭА/-ны захирал ноён Михаэль Георг Линкийг хүлээн авч уулзав.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 [22] 23 24 25 26 27 28 »