МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ БНХАУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 2 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийж, бусад холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийнэ
дэлгэрэнгүй

МОНГОЛ, ЯПОНЫ ГХЯ-ДЫН ЭЭЛЖИТ СТРАТЕГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛНО

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Япон Улсын Гадаад хэргийн яамд хоорондын ээлжит Стратегийн зөвлөлдөх уулзалт 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо болно.
дэлгэрэнгүй

ЗАРЛАЛ

Тус Консулын газар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.3-т заасны дагуу Цагаан сарын баяраар буюу 2017 оны 2 дугаар сарын 27, 28, 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд амрах болохыг мэдээлж байна
дэлгэрэнгүй

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ БНХАУ-ЫН АЛБАНЫ ХҮМҮҮСТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2 дугаар сарын 20-ны өдрийн үдээс хойш БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао, БХАТИХ-ын Гадаад хэргийн хорооны дарга Фу Ин, Худалдааны яамны сайд Гао Хучөн нартай уулзав.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛС, ЯПОН УЛСЫН ГХЯ-ДЫН ЭЭЛЖИТ СТРАТЕГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Монгол Улс, Япон Улсын ГХЯ-дын ээлжит Стратегийн зөвлөлдөх уулзалт энэ сарын 21-нд Улаанбаатар хотноо амжилттай болов. Уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, японы талаас Гадаад хэргийн дэд сайд Т.Акиба нар ахалж оролцов.
дэлгэрэнгүй

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХОЁР ТАЛТ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас Үндэсний хөгжлийн газар, МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран “Монгол Улсын хөрөнгө оруулалтын хоёр талт олон улсын гэрээний эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 [21] 22 23 24 25 26 27 28 »