САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ОХУ-Д АЙЛЧИЛНА

Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 2 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд ОХУ-д айлчлал хийнэ.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛС, ЯПОН УЛС ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 45 ЖИЛИЙН ОЙН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой 2017 оны 2 дугаар сарын 24-нд тохиож байна. Дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан 2 дугаар сарын 10-ны өдөр Нээлтийн ёслол, Гэрэл зургийн үзэсгэлэнг ГХЯ-нд зохион байгуулав.
дэлгэрэнгүй

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛЫН ОХУ-Д ХИЙХ АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар 2017 оны 2 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд ОХУ-д айлчилж байна.
дэлгэрэнгүй

“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” БОЛЛОО

Гадаад харилцааны яам 2017 оны 2 сарын 14-ний өдөр хэвлэл мэдээллийнхэнд зориулж “Мэдээллийн цаг” зохион байгуулж гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр хийгдэж буй ажлын талаар болон бусад цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
дэлгэрэнгүй

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ ХИЙВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын ОХУ-д хийж буй ажлын айлчлалыг тохиолдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа Элчин сайдын яаманд Ажил хэргийн уулзалт зохион байгуулав. Уулзалтад оросын талаас Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын захирал А.Б.Кулик, орлогч захирал В.А.Калинин, тус газрын Монголын хэлтсийн дарга Р.И.Журавлёв нар оролцов.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХООРОНД БАЙГУУЛСАН ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАВ

Европын Парламентын чуулганы 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Европын Холбооны хооронд 2013 онд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон баталж, тогтоол гаргалаа. Тогтоол батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдоос Европын Парламентын Ерөнхийлөгч Антонио Таяанид талархал илэрхийлж, захидал хүргүүлэв. Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон баталсан тухай Европын Парламентын тус тогтоолд үндэслэн Европын Холбооны Зөвлөл уг хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох шийдвэр гаргана.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 [20] 21 22 23 24 25 26 27 28 »