ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ЭЛЧИН САЙД С.ЧЕПУРНОЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Чепурной-г хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр дээрх ойг тохиолдуулан хоёр улсын Ерөнхийлөгч, Парламентын дарга, Ерөнхий сайд болон Гадаад харилцааны сайд нарын баярын захидлуудыг солилцов.
дэлгэрэнгүй

“ВИЗ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ АСУУДЛААР ХУУЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ҮНДЭСНИЙ ЭРХ ЗҮЙН ОРЧИН” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

“Виз, шилжилт хөдөлгөөний асуудлаар хуулийн зөвлөгөө өгөх үндэсний эрх зүйн орчин“ сэдэвт хэлэлцүүлгийг ГХЯ-наас Монголын Хуульчдын холбоотой хамтран 1 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Улсын Ерөнхий прокурорын газар, Австрали, АНУ, Казахстан, БНЧехУ, Болгар, Вьетнам, Герман, Итали, Их Британи, Канад, Куба, Кувейт, Лаос, ОХУ, Унгар, Энэтхэг, Франц, Япон зэрэг орны Улаанбаатар дахь ЭСЯ-ны дипломатууд оролцов.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛС ЁС ЗҮЙН ХУВЬД АЯЛАХАД ТОХИРОМЖТОЙ ОРНООР ДАХИН ШАЛГАРЛАА

Монгол Улс ёс зүйн хувьд аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 орны /The World’s Ten Best Distinations/ нэгээр дахин шалгарав.
дэлгэрэнгүй

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧИД ТАЙЛАНДЫН ТУРШЛАГААС СУРАЛЦАВ

Гадаад харилцааны яамнаас санаачлан зохион байгуулсны дагуу Тайландын ГХЯ-ны Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ТАЙКА)-аас манай сэтгүүлчдэд зориулан “Олон улсын сэтгүүл зүй ба дипломат арга ажиллагаа” сэдвээр 2017 оны 1 дүгээр сарын 17-ноос 27-ны өдрүүдэд зохион байгуулсан сургалт Тайландын Рангситын Их сургуульд амжилттай болж өнгөрөв.
дэлгэрэнгүй

МЭДЭЭЛЭЛ

Та бүхэн ГХЯ-наас үзүүлж буй консулын үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон визгүй зорчих орнуудын жагсаалт зэрэг консулын холбогдолтой бусад бүхий л мэдээллийг consul.mn цахим хуудаснаас хүлээн авах боломжтой.
дэлгэрэнгүй

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ РУМЫН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ДОРУ КОСТЕАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Румын Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дору Костеаг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 [18] 19 20 21 22 23 24 25 26 27 28 »