МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД КУВЕЙТ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙВ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2016 оны 12 дугаар сарын 20-21-нд Кувейт Улсад албан ёсны айлчлал хийв. Түүнийг Эль-Кувейт хотын нисэх онгоцны буудалд Кувейтийн Үндэсний Ассамблейн дарга ноён Марзук Али Аль-Ганим тэргүүтэй албаны хүмүүс угтан авав.
дэлгэрэнгүй

МОНГОЛ, АМЕРИКИЙН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 30 ЖИЛИЙН ОЙГ 2017 ОНД ТЭМДЭГЛЭНЭ

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг хоёр тал 2017 онд хамтран тэмдэглэнэ.
дэлгэрэнгүй

МОНГОЛ, ЭНЭТХЭГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН ХОЁРДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол, Энэтхэгийн Гадаад харилцааны яамд хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалт 12 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотноо болов. Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар хөгжүүлэх хүрээнд Монгол, Энэтхэгийн улс төрийн яриа хэлцээний давтамжийг хадгалах, ойрын хугацаанд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээнүүд, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлаар талууд санал солилцов.
дэлгэрэнгүй

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ БУТАН УЛСАД АЙЛЧЛАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бутаны Хаант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржигийн урилгаар Бутан Улсад 12 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд албан ёсны найрсаг айлчлал хийв.
дэлгэрэнгүй

ТА БҮХЭНД ОЛНОО ӨРГӨГДСӨН МОНГОЛ УЛСЫН 105 ЖИЛ, ДИПЛОМАТ АЛБА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 105 ЖИЛИЙН ОЙН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ, ИРЖ БУЙ 2017 ОНД АЖЛЫН АМЖИЛТ, САЙН САЙХНЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ


МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧЭЭР Ц.УРАНЧИМЭГ ТОМИЛОГДЛОО

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон АНУ-ын Калифорнийн их сургуулийн багш, урлаг судлаач, доктор Ц.Уранчимэгт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг 12 дугаар сарын 26-ны өдөр гардуулан өглөө.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 [15] 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 »