АНУ МОНГОЛ УЛСТАЙ КОМПАКТ ГЭРЭЭ БАЙГУУЛАХААР БОЛЛОО

АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ийн Дэд ерөнхийлөгч хатагтай Фатима Сумар 2016 оны 12 дугаар сарын 14-нд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилтой утсаар ярьж, МСК-ийн Удирдах зөвлөл хуралдаж, Монгол Улсыг МСК-ийн хоёр дахь компакт гэрээ байгуулах орноор дахин шалгаруулсан тухай таатай мэдээг сонордууллаа.
дэлгэрэнгүй

“ЦАХИМ АРХИВ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Гадаад харилцааны төв архивын 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Цахим архив” хэлэлцүүлэг 12 дугаар сарын 16-нд амжилттай болж өнгөрлөө.
дэлгэрэнгүй

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ БАЛБА УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Гадаад хэргийн сайд Пракаш Шаран Махатын урилгаар Балба улсад 12 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд албан ёсны найрсаг айлчлал хийв.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСАД АЙЛЧИЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Булангийн орнуудад хийж буй айлчлалынхаа хүрээнд Арабын Нэгдсэн Эмират Улсын Холбооны Үндэсний Зөвлөлийн дарга хатагтай Амаль Абдулла Аль-Кубейситэй уулзаж, албан ёсны яриа хэлцээ хийв.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД САУДЫН АРАБЫН ВАНТ УЛСАД АЙЛЧИЛЛАА

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Булангийн орнуудад хийж буй айлчлалаа Саудын Арабын Вант Улсад үргэлжлүүлэв. УИХ-ын даргын Саудын Арабт хийж буй айлчлал нь ажлын айлчлал бөгөөд тэрээр Эль-Рияд хотноо Хунтайж Абдулла Бин Абдулрахман Бин Абдулазиз Аль-Саудтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.
дэлгэрэнгүй

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД М.ТАКАОКА-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока-г Итгэмжлэх жуух бичиг барихтай нь холбогдуулан 12 дугаар сарын 22-ны өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 [14] 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 »