МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД БНКУ-ЫН ЭЛЧИН САЙД ИЖБ БАРИВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Куба Улс /БНКУ/-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консепсион өнөөдөр Итгэмжлэх жуух бичиг барилаа. Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг хүлээн авч уулзав.
дэлгэрэнгүй

МОНГОЛ ИРГЭДЭД ОЛОН УДААГИЙН ВИЗ ОЛГОЖ БАЙХ ХҮСЭЛТ ТАВЬЖ НООТ ГАРДУУЛАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг урьж уулзан хоёр орны хооронд иргэд харилцан зорчих нөхцлийг шат дараалан хөнгөвчлөх, улмаар ирээдүйд харилцан визгүй зорчих боломжийг судалж үзэх асуудлаар санал солилцож, жилдээ 500 сая төгрөгөөс дээш татвар төлдөг Монголын аж ахуйн нэгжийн удирдлага, ажилтнуудад олон удаагийн виз олгуулж байх хүсэлт бүхий ноот гардууллаа.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛС АРДЧИЛАЛ, СОНГУУЛЬД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭНГ 2016 ОНД АМЖИЛТТАЙ ДАРГАЛЛАА

Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (АСДҮОУХ)-г 2016 онд Монгол Улс амжилттай даргаллаа. АСДҮОУХ-гийн Зөвлөлийг Монгол Улс 2016 онд даргалахдаа түүний үйл ажиллагааг өргөжүүлэх, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, дарга орны хувиар олон улсын арга хэмжээг өөрийн оронд зохион байгуулж, олон улсад нэр хүндтэй улс төрч, зүтгэлтнүүдийг урьж оролцуулах, сонгуулийн ажиглагчдын сургалтын төвийг Улаанбаатар хотноо байгуулах асуудлыг шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллаж, тодорхой ахиц, үр дүнтэй ажилласан гэж үзэж байна.
дэлгэрэнгүй

БНСУ-Д ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУЖ БАЙГААД САЙН ДУРААРАА НУТАГ БУЦАЖ БУЙ ГАДААДЫН ИРГЭДЭД ҮЗҮҮЛЭХ ӨРШӨӨЛИЙН АЯН 2016 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ.

Визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугч гадаадын иргэд БНСУ-ын хилээр орж ирэх хоригоос чөлөөлнө.

Үүнээс өмнө хууль бусаар оршин сууж байсан иргэдэд хууль бусаар оршин сууж байсан хугацаанаас нь хамаарч дахин БНСУ-ын хилээр нэвтрэх эрхийг нь 2 жил хүртэлх хугацаагаар хязгаарлаж байсан.
дэлгэрэнгүй

“ШИНЭ ДАВАЛГАА” УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Улиран одож буй 2016 он Улаанбаатар, Пусан хотуудын харилцаанд онцлог, түүхэн жил болон үлдэж байна. Пусан хот болон Улаанбаатар хотуудын хооронд “ Найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх” тухай гэрээ байгуулагдаж соёл урлаг, эдийн засаг, байгаль орчин, боловсрол, аялал жуулчлал зэрэг олон салбарт харилцан хамтран ажиллах таатай нөхцөл бүрдээд байгаа билээ.
дэлгэрэнгүй

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ОХУ ДАХЬ АЙЛЧЛАЛ ЭХЛЭВ

Оросын Холбооны Улсад Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд 12 дугаар сарын 14-ний өдрөөс айлчилж байна. Төлөөлөгчдийг Элчин сайд Б.Дэлгэрмаа, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүд болон “Нэгдмэл Орос” намын албаны хүмүүс Шереметьево олон улсын нисэх буудалд угтав.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 [13] 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 »