ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН АНУ-ЫН ЦАГААН ОРДОН, ЗАРИМ ХҮРЭЭЛЭНГИЙН АХЛАХ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол, Америкийн жилийн ээлжит уулзалтанд оролцохдоо Цагаан ордны ҮАБЗ-ийн Азийн асуудал хариуцсан Тэргүүн захирал Д.Критэнбринк, мөн ҮАБЗ-ийн Хятад, Тайвань, Монголын асуудал эрхэлсэн дарга Р.Хасс нартай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлж, олон улсын болон бүс нутгийн харилцааны сонирхсон асуудлаар санал солилцов.
дэлгэрэнгүй

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД Т.ШИМИЗҮ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү-г бүр мөсөн эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзав.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ЖҮЖИГЧИН Э.АМАРТҮВШИНГ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧЭЭР ТОМИЛОВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил олон улсын тэмцээн, уралдаанд онцгой амжилт гарган эх орныхоо нэрийг дэлхий дахинаа өндөрт өргөж яваа Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшинг Монгол Улсын Соёлын элчээр томилж 12 дугаар сарын 6-ны өдөр гэрчилгээг гардуулан өглөө.
дэлгэрэнгүй

2016 ОН УЛААНБААТАР, ПУСАН ХОТУУДЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭЛЭГ, ОНЦЛОГ, ТҮҮХЭН ЖИЛ БОЛЖ ҮЛДЭЖ БАЙНА.

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрын үйл ажиллагаа 2 дугаар сард албан ёсоор эхэлж, “ЭйрПусан” ХХК хотуудын хооронд шууд нислэгээ 6 дугаар сард эхлүүлсэн бол 2016 оны 8 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Пусан хотын дарга Со Бёнсү Улаанбаатар хотноо айлчилж, “Найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх” тухай гэрээнд гарын үсэг зурсан билээ
дэлгэрэнгүй

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ КУБЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг Итгэмжлэх Жуух бичгээ барихтай нь холбогдуулан 12 дугаар сарын 8-нд хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
дэлгэрэнгүй

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ЕАБХАБ-ЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН 23 ДУГААР УУЛЗАЛТАНД ОРОЛЦОВ

ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 23 дугаар уулзалтанд оролцох үеэрээ Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Унгар, Швейцарь, Беларусь, Польш, Австри, Герман, Азербайжан, Казахстан, Гүржийн Гадаад хэргийн сайд нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлаар тохиролцов.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 11 [12] 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 »