МОНГОЛ УЛС, ХБНГУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭ БОЛЛОО

Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ энэ оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Берлин хотноо болж өндөрлөлөө. Хоёр жил тутамд болдог уг хэлэлцээнд монголын талаас Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын дарга Б.Гантулга тэргүүтэй төлөөлөгчид, германы талаас Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (ХЭЗХАХЯ)-ны Азийн газрын дарга хатагтай Гизела Хаммершмидт тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
дэлгэрэнгүй

БРАЗИЛ, МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ГИШҮҮДИЙН АНХДУГААР ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

Бразилийн Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Бразил, Монголын бүлгийн анхдугаар хурлыг 11 дүгээр сарын 23-ны өдөр Элчин сайдын яаманд зохион байгууллаа. Хурлын эхэнд Элчин сайд Ч.Сосормаа төлөөлөгчдөд Монгол Улсын өнөөгийн байдал, өнгөрсөн хугацаанд ЭСЯ-аас хэрэгжүүлсэн тоймтой ажлууд болон ирэх 2017 онд тохиох Монгол, Бразилийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулах ажлуудаасаа танилцуулав.
дэлгэрэнгүй

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫГ ХАМГААЛАХ МОНГОЛ, ОРОСЫН ХАМТАРСАН КОМИССЫН ХУРАЛ БОЛОВ.

Хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах Монгол, Оросын Холимог комиссын зургадугаар хуралдаан Москва хотноо 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд боллоо. Хуралдаанд монголын талаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа, оросын талаас Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц ашиглалтын Холбооны хяналтын албаны орлогч дарга А.М.Амирханов тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
дэлгэрэнгүй

ИРГЭДИЙН АНХААРАЛД

БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улсын хилээр жилд 70 сая хүн зорчих болсонтой холбогдуулан хилээр гарах үйлчилгээг хялбаршуулах үүднээс 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хилээр гарч буй гадаад дотоодын бүх иргэдийн паспорт дээр штамп дарахгүй байх шийдвэр гаргажээ.
дэлгэрэнгүй

АСЕМ-ЫН ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АХЛАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫН 12 ДУГААР УУЛЗАЛТ СӨҮЛ ХОТНОО БОЛОВ

АСЕМ-ын Худалдаа, хөрөнгө оруулалтын ахлах албан тушаалтнуудын уулзалт 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Сөүл хотноо амжилттай болж өнгөрөв. Энэхүү хуралдааныг Монгол Улс, БНСУ, БНХАУ хамтран даргалж, Монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны ГХЭЗХАГ-ын захирал В.Энхболд тэргүүлэн оролцов. АСЕМ-ын Худалдаа, хөрөнгө оруулалтын ахлах албан тушаалтнуудын уулзалт нь 2008 оноос хойш анх удаа зохион байгуулагдаж буй бөгөөд уулзалтад Ази, Европын 46 орны төлөөлөгчид оролцов.
дэлгэрэнгүй

МОНГОЛ, АМЕРИКИЙН УЛС ТӨРИЙН ЭЭЛЖИТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XI улс төрийн зөвлөлдөх уулзалт 12 дугаар сарын 1-нд Вашингтон хотноо амжилттай болж өндөрлөв. Уулзалтанд оролцсон монголын төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, америкийн талыг Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Д.Рассел нар тэргүүлж оролцов. Мөн Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Гаалт болон албаны бусад төлөөлөгчид оролцов.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 [11] 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 »