“MODEL UN” ЖИШИГ БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад гишүүнээр элссэний 55 жил, Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны яам МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хамтран үндэсний их, дээд сургуулиудын оюутан, залуусын дунд Мини НҮБ (жишиг НҮБ) арга хэмжээг 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуугав.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛС ЮНЕСКО-ИЙН МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ЗӨВЛӨЛИЙН ДЭД ДАРГААР СОНГОГДЛОО

Монгол Улс НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ийн Олон улсын мэдээлэл, харилцааны хөгжлийн хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн Дэд даргаар сонгогдов.
дэлгэрэнгүй

ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр явах хүсэлтэй иргэдийг бүртгэж, урьдчилгаа болон виз гарсны дараа мөнгө авч байгаа тухай зар мэдээ цахим мэдээллийн хэрэгслээр цацагдсантай холбогдуулан иргэдийн зүгээс тус яаманд хандан энэ асуудлаар тодруулга авах хүсэлт ирүүлээд байна. Үүнтэй холбогдуулан иргэдэд дараах мэдээлэл, анхааруулгыг хүргэж байна.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН КОНСУЛЫН VIII ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улс, БНКазУ-ын ГХЯ хоорондын Консулын VIII зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 11 дүгээр сарын 23-ны өдөр болов. Хоёр жил тутам зохион байгуулагддаг тус уулзалтаар консулын харилцаа, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хоёр талын байгууллага хоорондын хамтын ажиллагааны асуудлуудыг уламжлал ёсоор хэлэлцдэг юм
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СЕРБИ УЛС ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 60 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг Гадаад харилцааны яаманд тэмдэглэн өнгөрүүлэв. Ёслолын ажиллагааг нээж Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Бүгд Найрамдах Серби Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Милан Бачевич нар үг хэлэв.
дэлгэрэнгүй

БОУЛИНГИЙН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Пусан хотод суугаа Консулын газраас 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулсан боулингийн нөхөрсөг тэмцээнд монголчуудын холбоод, байгууллагуудын төлөөлөл 10 баг оролцсоноос Пусан хотын “Like&Share” баг 3 дугаар, Чангвон хотын “Fire” баг 2 дугаар байранд орсон бол Тэгү хотын “Тэгү Андууд” баг 1 дүгээр байранд орж, шилжин явах цомын эзэн боллоо
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 [10] 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 »