Мэдээ

Консулын үйлчилгээг улсын хэмжээнд адил тэгш хүргэх, шуурхай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор ГХЯ-ны Консулын газар, хилийн чанад дахь дипломат болон консулын төлөөлөгчийн газарт баталгаажуулсан баримт бичиг, тухайлбал апостиль гэрчилгээ, нотариатын үйлдэл, консулын баталгаа хийсэн баримт бичгийг иргэдийн цаг завыг хэмнэх, өөрийнх нь хүссэн хаягаар хүлээн авах боломжийг олгох, мөн аймаг, орон нутгийн оршин суугчдад шуудан харилцаагаар дамжуулан хүргэх үйлчилгээг “Монгол шуудан” ХК-тай хамтран 2016 оны 9 дүгээр сарын 21-нээс нэвтрүүлж байна
дэлгэрэнгүй

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

БНСУ-ын Умард Кёнсан мужийн Кёнжү хотын орчимд өчигдөр буюу 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 3.5 баллын хүчтэй газар хөдлөлт болов. Солонгосын мэргэжилтнүүдийн өгсөн мэдээллээр энэ удаагийн газар хөдлөлт нь 9 дүгээр сарын 12-ны өдөр болсон тус улсын түүхэнд анх удаа хамгийн хүчтэйд тооцогдсон 5.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн үргэлжлэл хэмээн үзэж байгаа бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна.
дэлгэрэнгүй

БНСУ-Д ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУЖ БАЙГААД САЙН ДУРААРАА НУТАГ БУЦАЖ БУЙ ГАДААДЫН ИРГЭДЭД ҮЗҮҮЛЭХ ӨРШӨӨЛИЙН АЯНЫГ 2016 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НЫГ ХҮРТЭЛ 3 САРЫН ХУГАЦААГААР СУНГАЛАА.


БНСУ-Д АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛЫН ЗОРИЛГООР ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Сүүлийн үед БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд аялал жуулчлалын виз мэдүүлж буй иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Инчон, Кимхэ олон улсын нисэх буудлын Цагаачлалын албаны зүгээс хяналт шалгалтыг чангатгаж
дэлгэрэнгүй

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Роберто Бэнесийг 10 дугаар сарын 5-ны өдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд НҮБ-ын Хүүхдийн сангийн 2017 оноос хэрэгжиж эхлэх “Улс орны хөтөлбөр” буюу “Country programme”-ыг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов
дэлгэрэнгүй

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил тус яаманд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан үе үеийн ахмадуудаа 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
дэлгэрэнгүй

хуудас : [1] 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 »